Дандаа сайныг бодож дандаа бусдын сайн сайхны тулд бодож байхыг хэлдэг юм болов уу?
Би яг юу хүсээд байна вэ? Тэрийгээ сайн тодорхойлоогүй болохоор л одоо ингээд яг яах гээд байгаагаа хэсэг мартчихаад байгаа ч юм шиг. Нэг болохоор бүх юм тодорхой зөвхөн түүнийхээ төлөө зүтгэх л үлдчихсэн ч юм шиг. Тэгэж зорилгодоо хүрэх их аяны замдаа ер нь яаж амьдарвал зөв юм бол? Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин гээд л зөв амьдрахыг л хичээх юм. Ямар ч байсан эзэн хичээвэл заяа хичээнэ гэж би хичээж байгаа би аливааг эерэгээр харж байхыг бусадтай зөв харьцах гадаад ертөнцтэй эелдэг харьцаатай амьдрахаар сэтгэл шулуудсан. Тиймээс түүнийхээ төлөө хичээх болно. Хичээж ч байгаа.
Аавдаа, Ээждээ, ах эгч нартаа бүгдээрэнд нь хайртай шүү! Их санаж байна. Удахгүй охин нь очоод бүгдээрээ хамтдаа байна аа. Та хэд минь сайн сууж байгаарай.
Ээжээ охин нь таныхаа захиж хэлсэнийг дандаа бодож явна аа. Хайртай шүү.