Энэ ер нь юу болоод байна даа.

Энэ ер нь юу болоод байна даа.

Би гэдэг хүн ер нь зөв яваад байна уу? Буруу яваад байна уу?
Ер нь яаж явааг нь сайн яваа гэдэг юм бол.
Эрт дээр үед дэлхийг хавтгай гэдэгт хүн төрөлхтөн цөм итгэдэг байсан билээ. Гэтэл тэр ойлголт нь тэс буруу байсныг нь мэдсэн. Гэвч одоо тэгэж боддоггүй байсан ч юм шиг, тэр чинь юу билээ ч гэх шиг.
Нэг л сайн охин, сайн хүү нар үнэн хэрэг дээрээ тийм биш шүү дээ.
Би ээждээ, аавдаа гэр бүлдээ хамгаас илүү хайртай. Миний амьдралын хамгийн үнэт зүйл бол тэднийхээ итгэлийг л алдахгүй явах юм. Тэгэхийн тулд би яах хэрэгтэй вэ.

Миний бодол санаа, хэлж ярьж байгаа нэг л цэгцгүй. Юу хийх гээд яагаад яваад байгаа юм бүү мэд. Энэ амьдралаа нэг цэгцлэх юмсан. Заримдаа урам хугарах л юм. Тэгсэн ч гэсэн би чадна би чадахгүй бол хэн чадах юм бээээ гэж дотроо хэлээл хайртай хүмүүсээ бодоход зориг ороод л ирдэг юм.

За өнөөдөртөө ингээд зогсоё доо! Би энэ блогтоо зөвхөн өөрийн гэсэн бодлыг бичих болно. Зөвхөн Кибер би байх болно.

0 comments:

Post a Comment