Санаад ч байх шиг..

Хэхэ. Түүнийг санаад ч байх шиг.. инээдтэй юм. Яасан гэж санадаг билээ гэж өөрөөсөө асуумаар санагдавч сэтгэлийн гүнээс тэр хүн бас намайг дурсаж байгаа болов уу гэсэн бодол төрөх юм.
Тэр нээрээ намайг дурсдаг болов уу?
Би лав өдөрт заавал нэг эсвэл түүнээс дээш удаа түүний тухай боддог. Ганцаараа л энд сайхан сэтгэл хөдлөөд байгаа хэдий ч мэссэнжерт ч орж ирэхгүй, фэйсбүүкт ч харагдахгүй... санаад байхымаа... Ингэсээр байтал мартаж орхих нь байна шүү. хаха. Хальт шүлэглэхээ алдлаа.

Дээр нэг нэлээн удаан чатласан. Тэгэхэд сэтгэл хөдлөөд их л гоё санагдаж билээ. Хэдийгээр ярьсан сэдэв маань нэг их амжилт олоогүй ч эцэстээ сайхан байдлаар төгссөн. Тэр надтай ярилцсандаа баяртай байна гэсэн. Бичсэн, ярьсан зүйлсээ бодоод инээгээд л сууж байна гэсэн. Зөвхөн энэнээс тэр надад талтай гэж үзэж болохгүй биздээ. Эсвэл тэр зүгээр л бүх хүнтэй тэгэж ханддаг байж мэдэх юм. Иймэрхүү байдалд орж, нэгэн залууг бодон сэтгэл гиюүрэн суух ямар байдгийг мэдрээгүй явжээ. Хүүхэд насны гэгээхэн, бүтэлгүйхэн, бас гунигтайхан тэр мартагдашгүй дурлалыг эс тооцвол сэтгэл ингэтлээ гэгэлзэн байсныг нь санахгүй юм. Тэр нэгэн цаг үеээс хойш анх удаа л нэгэн хүнийг онцгойлон харсан нь анхных болохоор тэр хүн тэгэж их таалагдаж байж ч болох юм. Гэхдээ бодоод байхад тэр хүн бид 2т тохирохгүй байж болох тал маш олонтой. Хамгийн нэгдүгээрт гэхэд үзэл бодол. Үзэл бодол таарахгүй бол яаж бүтэх вэ дээ. Тийм биз дээ! Ер нь бодоод байхад шулуухан шийдсэн нь дээр юм байна. Би тэрийг хаялаа. Жич: Зөвхөн өөрийн сэтгэл дотроо.

За за тэр нэгэн шохоорхлын тухай бичлэгээ ингээд өндөрлөе!

0 comments:

Post a Comment