Ойрд юу болоод өнгөрөв өө гэж..

Ойрын хэдэн өдөр блогтоо юм бичсэнгүй. Ямар ч байсан санаж байгаа юм гэвэл энэ сард баахан дэлгүүр хэсээл нэлээн мөнгө үрчихлээ. Гэхдээ л ихэвчлэн дандаа хэрэгтэй юм авсан л даа. хэхэ. Энд ер нь блог бичих зүгээр юм аа. Миний бичсэн блогийг хэн ч уншихгүй шүү дээ. Би л уншина. Нэг бодлын миний хувийн тэмдэглэлийн дэвтэр. Ойрд их сонинтой. Тэквондогийн хичээлд явж эхэлсэн. Эхний хичээлд очиж хоёр гурван хөлөөрөө өшиглөх арга зааж өгсөн. Ямар ч байсан эхний хичээлээс хамгийн сайхан байсан зүйл нь тэквондогийн хувцас өмссөн явдал байлаа. Өмнө нь зөвхөн харж л байсан тийм хувцас одоо минийх, тэгээд өмсөж байна гэж бодохоор л гоё санагдаж байна. Тэгээд өдөржин хичээл ороод салж унах нь ээ. Гэхдээ л тэвчинэ л дээ. Өөдрөг үзэл гэдэг чинь надтай хамт төрсөн эд болохоор түүнтэйгээ л хаа ч явсан цуг гэж мэдээрэй гээл дуулаад л... Ойрд харин тэр нэг Г-г мартагнаж байна шүү. Угийн би л ганцаараа л бодоод байсан болохоор тэр надад ямар ч талгүй юм шиг байгаа юм даа. Тэрийг мэдрэх тусам л татагдсан сэтгэл минь бага багаар алга болсоор байна. Тэр нь ч зүгээр дээ. Тэр надад ямар бол, тэр надад сэтгэлээ илчлэх болов уу яах бол гэж ганцаараа догдлох чинь нэгэн бодлын их ядаргаатай эд байна лээ. За ашгүй баяр хүргэе дээ гэж.
За нэг иймэрхүү дараа тэгээд нэг уулзамц.